өдөр
шөнө
×

Бохир агаар тархинд сөргөөр нөлөөлдөг

Австрали улсын Сиднейн Технологийн их сургуулийн эрдэмтэд агаарын бохирдлын талаар нарийвчилсан судалгаа явуулжээ. Тус судалгааны талаар “Environment International” сэтгүүл нийтэлсэн байна. “Бохир агаарт магнетит гэдэг бодис агуулагддаг, энэ бол төмрийн оксидын нэгдэл бөгөөд Альцгеймерийн өвчин үүсгэх аюултай. Түүнчлэн Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн уураг тархийг шинжилж судлахад магнетит их хэмжээгээр илэрсэн" гэж эрдэмтэд ярилаа. Туршилтын үеэр генетикийн хувьд Альцгеймерийн өвчин тусах хандлагатай оготно хулганыг 4 сарын турш төмөр болон магнетит, дизелийн нүүрстөрөгчийн жижиг хэсгүүдийн нөлөөнд байлгажээ. Гэтэл магнетитууд нь Альцгеймерийн өвчний үеэр илэрдэг эмгэг үүсгэсэн байна, ялангуяа гиппокампын нейрон эсүүд (ой тогтоолтын хувьд маш чухал тархины хэсэг) болон тархины соматосенсор гадаргууд (мэдрэхүйн эрхтэнүүдээс гарсан сигналыг боловсруулдаг) эдгээр эмгэг илэрчээ. Түүнчлэн Альцгеймерийн өвчин тусах хандлагатай хулгануудад амилоид бүлэгнэл их хэмжээгээр үүссэн нь тогтоогдов. "Ялангуяа агаарын бохирдлын түвшин өндөр дүүрэгт амьдардаг хүмүүст Альцгеймерийн өвчин тусах өндөр эрсдэлтэй" хэмээн эрдэмтэд дүгнэжээ. Магнетит голдуу авто машины яндан, ойн түймэр болон нүүрсний цах станц, тоормозын колодокийн үрэлт, хөдөлгүүрийн элэгдэл зэрэг өндөр температурт шатахад үүсдэг аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top