"Хүнсэндээ флавоноид агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Энэ нь исэлдэх стресс ба фаст фүүд зэрэг эрүүл бус хүнс идсэний дараа үүсэх үрэвслийг саармагжуулж, цусны судсуудын гэмтлээс сэргийлдэг" гэж эрдэмтэн судлаачид зөвлөж байна. Ашигтай флавонодын гол эх үүсвэр бол апельсины шүүс бөгөөд хүчтэй флавоноид нарингенин ба гесперидинээр баялаг билээ (эдгээр нь үндсэн антиоксидант болдог). Чөлөөт радикалууд буюу хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрээс болж цусны судсуудын үрэвсэл үүсч зүрхний дайрлага эсвэл тархинд цус харвах эрсдэл нэмэгдэх аюултай. Хэрэв та өөх тостой, нүүрстөрөгчийн өндөр агууламжтай хоол идэх дуртай бол апельсины шүүсээр даруулж байгаарай. Энэ ундаанд агуулагддаг бодисууд нь хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр болон үрэвслийг блоклох болно.