Швейцарь улсын Женевийн их сургууль болон Лозанны их сургуулийн эрдэмтэд сонирхолтой судалгаа явуулсны дүнд ядуурал нь эрт хөгшрөлтөд нөлөөлж буйг олж тогтоожээ. “Бага орлого ба уураг тархины цагаан бодисын хурдан задралын хооронд уялдаа холбоо бий... Тархинд дохио сигнал дамжуулахад цагаан бодисын түвшин маш чухал, түүнийг багасахад хүний танин мэдэхүйн чадвар буурах аюултай. Уураг тархины цагаан бодисын түвшин аажмаар буурах нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ ядуу амьдралын улмаас нас ахих үед цагаан бодисын түвшин илүү хурдан буурч байгааг бид баталлаа... Гэтэл баян хүмүүсийн хувьд энэ нь онц сөрөг нөлөөлөхгүй байсан. Уураг тархиа эрүүл саруул байлгая гэвэл ядуурлын эсрэг тэмцэж хангалуун чинээлэг амьдрахын төлөө зүтгээрэй. Тэгсэн цагт та хөгширсөн хойноо баян, аятай таатай орчинд амьдарч улмаар хөгшрөх явцыг сааруулж чадна” хэмээн эрдэмтэд ярилаа. Тэдний туршилт судалгаанд 50-91 насны 751 хүн хамрагджээ. Эрдэмтэд туршилтын үеэр танин мэдэхүйн тест болон соронзон -резонансын томографи ашигласан аж.