өдөр
шөнө
×

Улаан (ягаан) байцаа гэдсэнд ашигтай

“Байцаа ямар ч өнгөтэй байсан эрүүл мэндэд ашигтай, яагаад гэвэл түүнд ургамлын эслэг ба фолийн хүчил агуулагддаг.  Харин улаан (ягаан) байцааны шүүс нь ашигтай бактериудын өсөлтийг эрчимжүүлж ходоод гэдэсний замын үрэвслийг намдаадаг. Мөн энэ ногоо бол Кроны өвчин, бүдүүн гэдэсний үрэвслийн шинж тэмдгийг хөнгөвчлөх үйлчилгээтэй. Ийм учраас түүнийг гэдэсний өвчтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэж байгаарай. Улаан байцааг хоолондоо хэрэглэх нь ходоод гэдэсний замын өвчнөөс сэргийлнэ. Түүнчлэн улаан байцааны шинэ шүүс хамгаалах чадвартай, түүний ачаар токсинууд болон хүнсний антигенүүд, микро организмууд бие махбодид шимэгдэх нь багасдаг” гэж Оросын анагаах ухааны доктор, эндокринологч эмч Зухра Павлова зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top