Эрдэмтдийн баг “TAME Trial” судалгаа явуулсан тухай “NPR” мэдээллээ. “Диабет буюу чихрийн шижин өвчнийг эмчлэхэд ашигладаг хамгийн түгээмэл эмийн нэг метформин бол цусан дахь саахрын түвшнийг бууруулахаас гадна эрүүл, урт наслахад тустай болохыг манай олон жилийн судалгаа харууллаа. Түүнчлэн энэ эмийг хорт хавдраас сэргийлэх, танин мэдэхүйн чадвар буурах, зүрхний өвчнөөс хамгаалахад хэрэглэх боломжтой. Хамаг учир энэ эмийн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй холбоотой. Хөгшрөлтийг сааруулах, ахимаг насны хүмүүст өвчин тусахаас сэргийлэхэд метформин тустай эсэхийг тодруулахаар одоо үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж эрдэмтэд мэдэгдлээ.
6 жилийн турш явуулсан судалгаанд 65-79 насны 3000 хүн хамрагджээ.