Хавар цагт хусны шүүс уугаарай. Түүнд C болон B1, B2, B6 зэрэг витамин, мөн кальци, магни, кали, марганец, төмөр, аминхүчлүүд, антиоксидантууд болон биологийн идэвхт бодисууд агуулагддаг. С витамины ачаар хусны шүүс нь дархлааны системийг бэхжүүлэхийн зэрэгцээ коллагены синтез – уургийг идэвхжүүлэн арьсыг толийлгож залуу харагдуулна. Хусны шүүсэн дэх В бүлгийн витамины нөлөөгөөр мэдрэлийн систем, уураг тархинд эерэг үйлчлэн минерал бодисууд нь зүрх, судсуудын байдлыг дэмждэг. Энэ шүүс антиоксидантуудаар баялаг, иймээс эсүүдийг гэмтэхээс хамгаалах, үрэвслээс сэргийлэх, зүрх судасны болон хавдрын өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Ийм учраас хусны шүүсийг уухад эрүүл мэндэд тустай, хөгшрөлтийг сааруулдаг аж. Гэхдээ диабет, харшил, бөөрний өвчтэй хүмүүс хусны шүүс ууж болохгүй.