өдөр
шөнө
×

Томатын шүүс судас эрүүлжүүлдэг

Томатын шүүс бол антиоксидант шинж чанартай, өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрээс гэмтэхээс эсүүдийг хамгаалдаг. Үүний ачаар энэ шүүс нь зүрх судасны системд сайн, судасны уян хатан чанарыг дээшлүүлж эрүүлжүүлдэг, тромб үүсэх эрсдэлийг бууруулдаг аж. Байгалийн будагч ликопины ачаар томат улаан өнгөтэй байдаг. Ликопин ялангуяа хальс болон хэт болсон улаан лоолинд ихээр агуулагддаг. Томатын шүүсийг буцалгах буюу ариутгах үед витамины зарим нь устдаг боловч ликопин эсрэгээр нэмэгддэг. Түүнчлэн томатын шүүс нь үрэвслийн эсрэг болон цөс хөөх үйлчилгээтэй. Өдөрт 2 стакан хүртэл шүүс ууж болно, гэхдээ давсгүй, саахаргүй, консервантгүйг сонгоорой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top