“Артрит, астмаар өвчилсөн бол гадил идээрэй. Яагаад гэвэл, гадил жимсэнд агуулагддаг бодисууд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Гадиланд А, С витамин, В бүлгийн зарим витамин, түүнчлэн кали, магни, фосфор, цахиур, төмөр бий. Жишээлбэл, В6 витамин нь дархлааны системийн ажиллагааг сайжруулж үрэвслийг бууруулдаг. Ногоондуу, бүрэн боловсроогүй гадилыг сонгож хэрэглээрэй, учир нь түүнд саахар бага агуулагддаг” хэмээн Оросын нутрициологч эмч Вероника Гусакова зөвлөжээ. Түүнээс гадна гадил нь сэтгэл санааг тайвшруулах, цусны даралтыг тогтворжуулах, бодисын солилцоог сайжруулах, хүч тамир нэмэх, өвчин үүсгэгч бактериас сэргийлэх, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.