өдөр
шөнө
×

Пробиотик, пребиотиктой хүнс хэрэглэ

Хоол хүнсний тусламжтай дархлааны системээ бэхжүүлэх боломжтой. Яагаад гэвэл дархлааны эсүүдийн 80% нь ходоод гэдэсний замд төвлөрсөн байдаг. Тэгээд ч гэдэсний бичил орчин сайн хөгжсөн, баланстай байх нь дархлаа бэхжүүлэх нэг хүчин зүйл юм. Жишээлбэл, Пробиотик ба пребиотиктой хүнс нь гэдэсний ашигтай бактериудын тэжээл болж улмаар гэдэсний орчныг сайжруулж дархлааг бэхжүүлдэг. Пребиотиктой хүнсний тоонд сармис, сонгино, ногоон сонгино, гадил, далайн замаг, спаржа, топинамбур, багваахайн ногоон навч зэрэг багтдаг. Пробиотиктой (ашигтай бактериудтай) хүнс гэвэл тараг, натурал йогурт, ферментэлсэн ногоо (дарсан байцаа, гэрийн нөхцөлд давсалсан өргөст хэмх, кимчи). Үүний зэрэгцээ уураг, С витамин, цайр, селен, төмөр агуулсан хүнс хэрэглэж байвал дархлаа сайжирдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top