өдөр
шөнө
×

Залуудаа инфаркт тусдаг бас 1 шалтгааныг олжээ

Английн Эксетерийн болон Бристолийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн үед залууст зүрхний дайрлага, инфаркт тусах явдал ихэсч буй асуудлыг нарийвчлан судалжээ. Тэд энэ судалгааг Зүүн Финляндын их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан аж. Энэ судалгааны үр дүнг “British Journal of Nutrition” нийтэлжээ. Судалгаанд 7 ба түүнээс дээш настай 4700 гаруй хүн сайн дураар хамрагдсан. Эрдэмтэд судалгааны эхний үе шатанд оролцогчдын хооллох зуршил, хоолны дэглэмийн чанар зэрэг үзүүлэлтийг цуглуулж анализ хийжээ. Оролцогчид 17 нас хүрсний дараа пульсын долгионыг хэмжих замаар тэдний артерийн судсын хөшүүн байдлыг шалгасан байна (энэ бол зүрх цохилох үед... түүний нөлөөгөөр цус цутгаж уян хатан судас тэлэх долгион). “Бага насандаа чихэрлэг болон илчлэг ихтэй, өөх тостой хүнсийг хэтрүүлж хэрэглэж байсан оролцогчдын үзүүлэлтүүдийг хоолны цэсэндээ ногоо, жимс, будаа, загас, шош зэргийг ахиу багтаадаг хүмүүсийнхтэй харьцууллаа. Гэтэл чихэрлэг, өөх тостой хүнс их хэрэглэж ирсэн хүмүүсийн артерийн судсуудын хөшүүн байдал илүү ихээр нэмэгджээ. Үүнээс болж залуу насандаа инсульт, зүрхний дайрлага болох эрсдэл ихэссэн гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Харин 10 настай хүүхдүүд хэрэв ногоо, жимс, үр, самар, халуун ногоо зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ургамлын гаралтай хүнсийг хэрэглэдэг бол артерийн судсуудын хөшүүн байдал буурч байв. Хүүхдүүдээ багаас нь зөв хооллодог зуршилтай болгох ёстой. Эс тэгвэл залуудаа зүрх судасны өвчин тусах, артерийн судасны хана хатуурах, эрт хөгшрөх зэрэг уршиг дагавартай” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top