өдөр
шөнө
×

Ногоон цайнаас ковидын эсрэг үйлчилгээтэй бодис олджээ

Их Британи улсын Суонсийн их сургуулийн анагаахын сургуулийн эрдэмтэд янз бүрийн вирүсийн эсрэг тэмцэх чадвартай байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг олж тогтоохоор олон судалгаа явуулжээ. Үүний дүнд ногоон цайнд агуулагддаг галлокатехин гэдэг бодис нь “COVID-19”-н эсрэг үйлчилгээтэй болохыг тэд илрүүлсэн тухай “RSC Advances” мэдээллээ. Доктор Суреш Моханкумар “Бид эхлээд коронавирүстэй тэмцэх чадвартай байгалийн гаралтай нэгдлүүдийг ангилж ялгасан. Судалгааны дүнгээс үзэхэд ногоон цайнд ийм нэгдэл байгаа нь тогтоогдсон. Галлокатехин хэмээх энэхүү бодис нь коронавирүсээс сэргийлэх чадвартай, гэхдээ энэ онолыг батлахын тулд клиник судалгаа явуулах шаардлагатай байна” хэмээжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top