өдөр
шөнө
×

Нүдний харааг сайжруулах арга нээжээ

Англи улсын Лондоны их сургуулийн коллежийн офтальмологийн хүрээлэнгийн судлаачид нүдний харааг сайжруулах өвөрмөц арга нээжээ.  Профессор Глен Жеффери “Манай баг өмнө нь туршилт явуулж 3 минутын турш нүдний торлог бүрхэвчинд спектрийн улаан хэсгийн урт долгионоор нөлөөлөхөд (гүн улаан гэрэл) эсүүд –фоторецепторуудыг митохондрийн энергиэр “цэнэглэдэг” болохыг тогтоосон. Ийм цэнэглэлтийн тусламжтай насны эрхээр муудсан нүдний харааг сэргээх боломжтой. Харин сүүлд хийсэн шинэ судалгаагаар гүн улаан гэрлийг хэзээ хэрэглэвэл хамгийн ашигтай болохыг бид тодрууллаа... 7 хоногт 1 удаа өглөө 3 минутын турш гүн улаан өнгийг харвал хамгийн их үр дүнтэй гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Улаан гэрлийн долгионы урт 670 нанометр байх ёстой. Өглөө 8-9 цагийн хооронд улаан гэрлийн үйлчилгээ харааг дунджаар 17% сайжруулж байв. Эерэг үйлчилгээ бүтэн 7 хоногийн турш хадгалагдаж байлаа” хэмээн мэдэгдлээ. Уг туршилтанд 34-70 насны эрчүүд, эмэгтэйчүүд хамрагджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top