Жирэмсэн болон хүүхдээ хөхөөр хооллож буй эхчүүдэд манго жимс эерэг нөлөөлдөг тухай “SciTechDaily” бичжээ. “Жирэмсэн эхчүүд зарим төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал өндөр, жишээлбэл гестационы диабет, даралт ихдэх өвчин. Энэ нь эхчүүдийн болон төрөх хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. Иймээс тусгай хоолны дэглэм баримталж манго жимсийг хоолны цэсэндээ оруулах хэрэгтэй. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд манго жимсийг хэрэглэснээр хоолны чанар дээшилж эрүүл жирэмслэлтэд шаардлагатай тэжээлийн бодисуудын хэмжээ 10-30% дээшилж байгааг манай судалгаа баталсан” хэмээн Америкийн эрдэмтэд мэдэгдлээ. Судалгааны автор Кристин Фулгониор ахлуулсан баг энэ удаа “NHANES”-д хадгалагдаж буй 15-44 насны 16744 эмэгтэйн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.