Улаан усан үзэм хөгшрөлтөөс сэргийлдэг болохыг Саудын Араб улсын Фейсал хааны их сургуулийн эрдэмтэд баталлаа. "Улаан усан үзмийг тогтмол хүнсэндээ хэрэглэх нь чихрийн шижин болон зүрх судасны зарим өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Ийм эерэг нөлөөлдөг гол шалтгаан бол улаан усан үзмэнд агуулагддаг ургамлын гаралтай нэгдлүүд болох полифенолууд бөгөөд үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Түүнчлэн улаан усан үзэм нь байгалийн хүчин зүйлст үр дүнтэй дасан зохицохын тулд ресвератрол гэдэг бодисыг ялгаруулдаг. Бид одоо энэ бодисыг судалж байна. Манай судалгааны ачаар ресвератрол дээр суурилсан эм бүтээгдэнэ гэж найдаж байна. Ирээдүйд энэ эмийг диабет ба таргалалтыг эмчлэхэд ашиглах боломжтой” хэмээн эрдэмтэд мэдэгдсэнийг “Nutrients” нийтэлжээ.