өдөр
шөнө
×

Шош холестериныг бууруулдаг

Хятад улсын Шанхай хотын Диабетын клиник төвийн эрдэмтэд “Шош бол холестерины түвшнийг бууруулдаг хүнс. Түүнд агуулагддаг резистент крахмал нь гэдэсний микробиотын бүтцэд таатай нөлөөлдөг болохыг манай судалгаа туршилт харууллаа. Шоштой хүнс мөн илүүдэл жинг бууруулахад тустай” гэж мэдэгдсэн тухай “Nature Metabolism” бичжээ. Судалгаанд илүүдэл жинтэй 37 хүн сайн дураар хамрагдсан аж. Тэд 16 долоо хоногийн турш өдөр бүр 3 удаа хоол идэхийн зэрэгцээ мөн 2 удаа крахмалын нунтгийг 300 мл устай хольж хэрэглэж байв. Оролцогчдын талд нь 40 грамм резистент крахмал өгсөн бол үлдсэн хүмүүс  ашиг тусаар бага крахмал идэж байсан. Туршилтын үр дүнг нэгтгэхэд резистент крахмал идсэн хүмүүс 3 кг турсан болох нь тогтоогдлоо. Эрдэмтэд үүнийг "Гэдэсний микробиотын бүтцэд өөрчлөлт гарсан байна. Энд резистент крахмал, шош чухал үүрэг гүйцэтгэсэн" хэмээн тайлбарлажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top