өдөр
шөнө
×

"Омега 3" түрэмгийллийн түвшнийг бууруулдаг

“Омега 3”-ын шинэ шинж чанарыг эрдэмтэд олж тогтоолоо. Түүнийг хэрэглэхэд түрэмгийллийн түвшин буурч байсан, энэ нь өвчтөнүүдийн нас хүйс зэрэг тодорхойлолтоос хамаардаггүй болохыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Хэрэв “омега 3”-ыг хоолны цэсэндээ нэмбэл түрэмгий, догшин авир 30%-иар багасах магадлалтай. Гэхдээ үйлчилгээ нь удаан үргэлжлэхгүй. Ингэж үйлчилдэг шалтгаан бол тус фермент бие махбодид байгалийн жамаар бага хэмжээгээр нэвтэрдэгтэй холбоотой. Сэтгэцийн өөрчлөлт, өвчнийг эмчлэхэд ашигладаг эм хэрэгсэлтэй харьцуулахад ямартай ч омега 3-ын хэрэглээ ямарваа хор хөнөөлгүй, сөрөг уршиг дагаваргүй. Энэ бол зүгээр витамин бөгөөд мэдрэлийн төв систем болон бусад эрхтэнд эерэг, таатай нөлөөлдөг” хэмээн “Aggressive and Violent Behavior” эрдэм шинжилгээний сэтгүүлийн нийтлэлд дурджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top