өдөр
шөнө
×

Зуны жимс эрүүл мэндэд ашигтай

Зуны улиралд зэтгэнэ, бөөрөлзгөнө, гүзээлгэнэ, нэрс, морин хад зэрэг жимс жимсгэний ач холбогдлыг өгүүлж баршгүй. Зэтгэнэ жимсний С витамин бол коллаген ялгаруулахад тусалж арьсны уян хатан байдлыг сайжруулна. Харин морин хадын бүтцэд С ба К, А витамин, мөн магни, кали, төмөр бий. Үүний ачаар тус жимс нүдний хараа сайжруулж арьсыг толигор болгож ясыг бэхжүүлдэг. Бөөрөлзгөнө жимс илүүдэл жингээс ангижрахад тустай, яагаад гэвэл эслэгүүдээр баялаг учир та цатгалан мэдрэмжээ удаан хадгална. Нэрсэнд агуулагддаг антоцианууд нь цусны судсуудыг дэмжинэ. К витаминаар баялаг нэрсийг хэрэглэвэл нүдний доогуур хар хүрээ үүсэх нь багасна. Гэхдээ зарим өвчний үед жимс жимсгэнэ хэрэглэж болохгүй. Жишээлбэл, шээсний замын өвчтэй, давсагны чулуутай хүмүүс жимс жимсгэнэ идэхээс зайлсхий, учир нь С витамины өндөр агууламжаас болж шинээр чулуу үүсэх эрсдэлтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top