өдөр
шөнө
×

Орос эрдэмтэд ковидоор үхэх магадлалын математик загварчлал бүтээжээ

"Коронавирүүсээр өвчилсөн хүмүүс нас барах магадлалтай эсэхийг тооцоолох математик загварчлалыг эрдэмтэд гаргаж чадлаа. Түүнчлэн "COVID 19" -өөс үүдэлтэй хатгаагаар өвчилсөн өвчтөнүүдийн нас барах хугацааг урьдчилан таамаглаж байна" хэмээн тухай Орос улсын Шинжлэх ухаан, Боловсролын яам мэдээллээ. Энэхүү аргачлалыг боловсруулахад Державины нэрэмжит Тамбовын улсын их сургуулийн болон Тамбов хотын 3-р клиник эмнэлгийн эмч нар оролцжээ. Тэд энэхүү эрдэм шинжилгээний ажилдаа Тамбов районы төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт 2022 онд коронавирүсийн халдвар авсны улмаас хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн түүхийг ашигласан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top