өдөр
шөнө
×

Далайн замаг ямар ашигтай вэ

Манай гарагийн хамгийн эртний организмуудын нэг болох далайн замаг - спирулин хүний бие махбодид эерэгээр нөлөөлдөг тухай эрдэмтэд мэдэгдлээ. Италийн Салерногийн их сургуулийн эрдэмтэд 2024 онд туршилт судалгаа явуулсны дүнд спируллинтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр цусан дахь саахрын түвшний хяналт сайжирч бие махбодь дахь “муу” холестерины хуримтлал буурсныг тогтоожээ. Энэхү судалгааны талаарх материал “Nutrients.С” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Гэхдээ түүнийг өдөр бүр хэрэглэх хэр зохистой талаар эрдэмтэд санал нийлээгүй. Ер нь дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд спирулин хэрэглэх тун болон цагийг стандартжуулах ёстой гэж эрдэмтэд үзжээ. 
"Нэг эст хөх ногоон өнгөтэй энэ замаг бол супер хүнс. Спирулин ялангуяа хоол боловсруулалтад нэн ашигтай. Яагаад гэвэл бүдүүн гэдсэн дэх ашигтай бактериудыг өсгөхөд чухал үүрэгтэй био идэвхжүүлэгч түүнд бий. Иймээс далайн замгийг хоолны цэсэндээ багтаавал зохино. Мөн энэ хүнс дархлааны системд хэрэгтэй. Спирулины бүтцэнд байдаг кальцийн спирулан бол эсүүдэд вирүүс олширч арвижихыг дарамталдаг, жишээ нь I –II төрлийн герпесийн вирүсийг. Түүнчлэн энэ замаг арьсны дархлааг дээшлүүлэхийн зэрэгцээ харшлын хариу урвалыг бууруулна. Спирулин мэдрэлийн системд ч эерэг нөлөөтэй, мэдрэлийн эсүүдийг тэжээлээр хангахын зэрэгцээ хортой бодисуудаас цэвэрлэдэг” хэмээн Интегратив нутрициологийн Олон улсын хүрээлэнгийн шинжлэх ухааны хэлтэсийн удирдагч Ольга Ильичева ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top