өдөр
шөнө
×

Daily Mail: Хорт хавдар дахих эрсдэлийг вакцин 49% бууруулсан 

“Арьсны хорт хавдрын эсрэг вакциныг туршихад хавдар дахих эрсдэлийг 49% буурууллаа гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа” хэмээн “Daily Mail” сонин бичжээ. 
Туршилтад 158 өвчтөн хамрагдсан, тэд бүгд3 ба 4-р үеийн арьсны хорт хавдартай (меланома). Оролцогчдын заримыг стандарт эмчилгээгээр эмчилсэн, нөгөө хэсэгт хорт хавдрын эсрэг вакцин тарьж дархлаа дэмжих эмчилгээ хийсэн аж. 
2,5 жилийн дараа шалгахад энгийн бүлгийн өвчтөнүүдийн 56%, харин вакцин тариулсан бүлгийнхний 75% нь хорт хавдаргүй болжээ. Вакцинжуулалтад хамрагдсан өвчтөнүүдийн хувьд хавдар дахих эрсдэл 49%-иар бага болох нь тогтоогдлоо.. 
“Moderna”, “MSD” компаниуд энэхүү вакцинаа бүтээхдээ хүн тус бүрд зориулан тухайн хавдрын гений онцлогыг харгалзан үздэг юм байна. Энэхүү вакцин нь хорт хавдрын эсүүдийг таньж устгахад нь дархлааны системд тусалдаг, гэхдээ одоогоор тус вакциныг зөвхөн клиник туршилтад хамрагдсан өвчтөнүүдэд тарьжээ. Гэхдээ “Moderna” компаний ерөнхий захирлын мэдэгдсэнээр меланомын эсрэг вакциныг 2025 оноос зах зээлд гаргах юм байна.  “Хөхний болон гэдэсний хорт хавдрын эсрэг энэ вакциныг ашиглаж туршвал адил үр дүнд хүрэх байх гэж бид найдаж байна” хэмээн мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top