өдөр
шөнө
×

Чихний хулхи цэвэрлэх шинэ арга олжээ

Английн эрдэмтдийн баг судалгаа явуулсны эцэст чихний хулхи цэвэрлэх шинэ аргыг олжээ. Чихний хулхи ашигтай, яагаад гэвэл бактериудыг бие махбодид нэвтрэхээс хамгаалдаг. Гэхдээ хулхи хэт их хуримтлагдвал сонсгол муудах зэрэг сөрөг уршиг дагавартай. Тиймээс чихээ тогтмол цэвэрлэх маш чухал. Чихээ зөв цэвэрлэснээр эрүүл мэндийн байдал сайжрах төдийгүй сонсголтой холбоотой асуудал үүсэх эрсдэл багасдаг болохыг эрдэмтдийн энэ судалгаа баталлаа. “Харин чихэнд хуримтлагдсан хулхийг хөвөнтэй саваагаар цэвэрлэх хэрэггүй, таагүй үр дүн өгч магадгүй гэж бид сэрэмжлүүлж байна. Чихний хулхи цэвэрлэх хамгийн аюулгүй арга бол түүнийг оливын тос ашиглан зөөлрүүлэх” хэмээн эрдэмтэд зөвлөлөө. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top