өдөр
шөнө
×

Circulation Research: Виагра зөнөхөөс сэргийлдэг

Виагра эмийн бас нэг ашигтай талыг эрдэмтэд нээсэн тухай “Circulation Research” эрдэм шинжилгээний сэтгүүл мэдээллээ. "Виагра эм нь ахмад настай эрчүүдийн уураг тархинд сайнаар нөлөөлж байгааг туршилтаар олж тогтоосон. Танин мэдэхүйн чадвар буурах болон Альцгеймерийн өвчин тусахаас сэргийлэхийн тулд энэ эмийг хэрэглэх боломжтой. Мэдээж, нэмэлт судалгаа туршилт явуулах шаардлагатай" хэмээн Оксфордын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтдийн энэхүү туршилтанд инсультын дараа эмчлүүлж буй өвчтөнүүд хамрагдсан байна. Тэдэнд деменцийн хөнгөн шинж буюу юм мартах санах, ухаан муудах өвчний эхний шинж тэмдэг илэрч байжээ. Оролцогчид 3 долоо хоногийн турш виагра уусан. Харин хяналтын бүлгийнхэнд энэ эмийг уулгаагүй, плацебо өгсөн. Ингээд дүгнэхэд,виагра уусан хүмүүсийн үр дүн нь хяналтын бүлгийнхнээс хавьгүй илүү сайн гарчээ. “Үүний шалтгаан нь виагра эм нь тархины том, жижиг судсуудад цусны урсгалыг сайжруулдаг. Мөн энэ эм бол цусны судсуудын эсэргүүцлийг бууруулж уян хатан байдлыг нэмэгдүүлдэг... Ямартай ч виагра уусан ахимаг насны эрчүүд ухаан муудах, зөнөх магадлал 30-40% бага байлаа” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top