өдөр
шөнө
×

Хулуу цусанд сайн

“Хулуу бол цусанд их ашиг тустай ногоо. Энэ ногоо цус цэвэрлэх шинж чанартай, иймээс цусан дахь триглицеридийн түвшнийг зохицуулахад тусалдаг.  Түүнийг хоолны цэсэндээ заавал багтаах ёстой. Хулуунд олон ашигтай бодис их хэмжээгээр агуулагддаг, жишээлбэл кали, төмөр, фосфор, рибофлавин.... Архаг хууч өвчтэй хүмүүс өмнө хэрэглэж байгаагүй шинэ ногоо хэрэглэхийн өмнө эмчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэйг сануулж байна. Ингээд хулуу хэрэглэх нэг жорыг санал болгоё. 200 грамм хулууг блендерт жижиглэж нухаш бэлдэнэ. Дээр нь 1 стакан цэвэр ус нэмээрэй. Энэ ундааг хоол идэхээс 20 минутын өмнө ууна. Ер нь хулуутай усаа бүтэн сарын турш тасралтгүй уувал зохино” хэмээн Оросын натуропат мэргэжилтэн Анна Афендикова зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top