“Оросын эрдэмтэд сүрьеэгийн эсрэг шинэ вакцин бүтээсэн. Энэ бол манай судалгааны төвийн ажлын бас нэг чухал чиглэл юм. “ГамТБвак” гэж нэрлэсэн шинэ вакциныг 2025 оны сүүлээр сайн дурынхан дээр туршихаар төлөвлөж байна. Сүрьеэгээс сэргийлэх шинэ вакцины вакцинжуулалтад хэдэн мянган хүн хамрагдана... Манай шинэ вакцин аажмаар БЦЖ-г (Bacillus Calmette—Guérin) орлох болно. Одоо бүх юм төлөвлөсний дагуу явагдаж байна. Сүрьеэгийн эсрэг шинэ вакцинаа бүртгүүлэхээр бид 2026 онд Эрүүл мэндийн яаманд бичиг баримтаа өгнө” гэж Оросын Н.Ф.Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн судалгааны үндэсний төвийн захирал Александр Гинцбург мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв. Тэрбээр өмнө нь шинэ вакцины ачаар сүрьеэгийн халдвараас хамгаалахаас гадна далд сүрьеэ дахин идэвхжихээс сэргийлэх боломжтой гэж онцлон тэмдэглэсэн билээ.