Тоор амттай, бас ашигтай жимс. Түүнд агуулагддаг бодисууд хүний эрүүл мэнд, гадна үзэмж төрхөд эерэгээр нөлөөлдөг. 100 грамм тоор жимсэнд 3 грамм эслэгүүд агуулагддаг. Эслэгүүд бол гэдэсний сорбент, ашигтай бүхнийг өөрт хуримтлуулж хэрэггүй бүхнийг гадагшлуулдаг. Эслэгүүд өөрөө боловсорч шингэдэггүй, өтгөнийг сайн хэлбэржүүлж өтгөн хатахаас урьдчилан сэргийлнэ. Ийм учраас турах хүсэлтэй хүмүүс энэ жимсийг идээрэй. Түүнээс гадна бүдүүн гэдсэнд очсон эслэгүүд нь ашигтай бактериудын “хоол” болдог.
100 грамм тоор жимсэнд хром, цахиурын хоногийн нормын гуравны нэг бий. Цахиур бол холбогч эдүүдийн синтез, коллагены синтезэд маш чухал минерал. Харин коллаген бидний арьс, үс, шүд, үе мөч, хумсанд эерэгээр нөлөөлдөгийг бүгд мэднэ. Товчхондоо, цахиур бол гоо сайхны бас яс бэхжүүлэгч минерал. Хром харин нүүрс усны зөв солилцоонд нэн шаардлагатай минерал. Хэрэв хром дутагдвал хүн хэтрүүлж идэж эхэлнэ. Гэхдээ тоор жимсийг хэтрүүлж болохгүй, дээд тал нь 200-400 грамм идэхэд хангалттай.