Үс унахад олон хүчин зүйл нөлөөлдөг, үүний нэг нь витамин ба минерал, тэжээлийн бодисуудын дутагдал. А ба В7, С витамин бол үсийг эрүүл байлгахад нэн чухал. А витамин нь арьсны тос ялгарахад тусалж хуйхыг чийгшүүлдэг. Лууван, хулуу, бууцайнд А витамин агуулагддаг. Харин коллагены синтезэд С витамин хэрэгтэй. Түүнчлэн В7 витамины ачаар үс, хумс бэхжинэ. Энэ витаминаар баялаг хүнс гэвэл өндөг, бүйлс, амтат төмс.
Түүнчлэн цайр, төмөр агуулсан хүнс хэрэглэ. Төмрийн дутагдлаас болж цус багадаж улмаар үсний уганд очих хүчилтөрөгч багасна. Харин цайрын хомсдол нь үсний бүтцийг муутгадаг.
Мэдээж, уураг хангалттай хэрэглэх ёстой, чухам энэ л үсний “барилгын элемент”. Иймээс уургаар баялаг тахиа, загас, өндөг, сүү цагаан идээ хэрэглээрэй. Мөн омега 3-г мартаж болохгүй, энэ өөхний хүчил нь хуйхыг эрүүл байлгаж үсний ургалтыг эрчимжүүлдэг.
Үс их унаад байвал мойва загас (capelin) хэрэглэ, дээр дурдсан бүх витамин, минерал түүнд бий. 7 хоногт 2-3 удаа мойва хэрэглэвэл гоё үстэй болно.