өдөр
шөнө
×

Сайхан нойрсоход тустай 5 хүнс

Бат бөх нойрсоход тустай 5 хүнсийг “She Finds” сэтгүүл нийтэлжээ. 

* Минерал ус: Магниар баяжуулсан минерал усыг унтахын өмнө уухад өдрийн ачааллыг тайлж булчинг амраана, мөн стрессийн түвшнийг бууруулах тул бат бөх  нойрсоно. 
*  Грек йогурт: Түүнд агуулагддаг казеин уураг нь үдэш цусан дахь аминхүчлийн түвшнийг нэмэгдүүлж сайхан амраадаг. Йогурт мөн пробиотик агуулдаг учраас гэдсэнд сайн. 
*  Жимс: Жимсэн дэх саахар нь элэгний гликогений түвшнийг нэмэгдүүлж цусан дахь глюкозын түвшинг бууруулан улмаар нойр доголдохоос сэргийлнэ. Зарим жимс нь триптофан агуулдаг, энэ бол серотонины өмнөгч. Харин серотонин бол бие махбодийг тайвшруулж амраан, нойрны чанарыг сайжруулдаг. Гадил зэрэг жимс калигаар баялаг тул булчинг амрааж шөнийн спазмыг багасгана, унтахын өмнө амар тайван байдлыг мэдрүүлнэ.
* Самар, наранцэцгийн самар: Магни болон бусад тэжээлийн бодисоор баялаг энэ хүнсийг тогтмол хэрэглээрэй. Түүнд триптофан агуулагддаг. Стаканы дөрөвний нэг хэмжээтэй миндаль самранд 100 мл магни, мөн ийм хэмжээний хулууны үрэнл 65 мл магни бий.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top