өдөр
шөнө
×

Хэзээ эм уувал хамгийн ашигтай вэ?

Эмчилгээ хэрэв бие организмын байгалийн хэмнэлтэй зохицож байвал хамгийн өгөөжтэй, үр дүн сайн байдаг. Иймээс эм уухдаа дараах хүчин зүйлсийг анхаарна уу. 
Судас тэлэх эм: Хамгийн тохиромжтой цаг бол өглөө. Чухам энэ үед зүрхний инфаркт болох магадлал хамгийн өндөр байдаг. Орой уух тун арай бага байж болно.
Өвчин намдаагч эм: Хэрэв эмч ийм эм бичиж өгсөн бол 15 цагийн орчим түүнийг уухад илүү үр дүн өгдөг. Түүнчлэн энэ үед тунг нь багасгаж болно. Үдэш оройн цагаар өвчин намдаагч эм уух нь их чухал, яагаад гэвэл шөнө өвдөлт илүү хүчтэй мэдрэгддэг. 
Харшлын эсрэг эм: Энэ эмийг үдэш их хожуу уувал сайн, яагаад гэвэл бие организм шөнийн цагаар кортидол хэмээх харшлын хариу урвалыг дардаг дааврыг маш багаар ялгаруулдаг. 
Астмын эсрэг эм: Үүнийг орой уувал астмын дайрлагаас сэргийлдэг. 4 цагийн орчим астмын дайрлагад өртөх нь үдээс хойшхиос 70%-иар олон тохиолддог аж. 
Үе мөчний эм: Ийм эмийг орой уух ёстой.
Ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний эм: Унтахын өмнө хамгийн их тунгаар уувал зохино. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top