Зүрх судасны өвчлөл, тромбоз үүсэх ба хүмүүсийн цусны бүлгийн хооронд нарийн уялдаа холбоо байдаг тухай Оросын гематологч эмч Юлия Ненашева мэдэгдлээ. “1-р бүлгийн цустай хүмүүсийн хувьд тархинд цус харвах, зүрхний шигдээс тусах эрсдэл хамгийн бага байдаг. Цус түүнчлэн хүний нөхөн үржихүйн системд ихээхэн нөлөөлдөг. 3-р бүлгийн цустай эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэлттэй холбоотой асуудал бараг гардаггүй. Гэтэл 1-р бүлгийн цустай эмэгтэйчүүдийг бусадтай харьцуулахад үр тогтох, жирэмслэхтэй холбоотой асуудал үүсэх нь элбэг тохиолддог болохыг судалгаа шинжилгээ нотолсон” хэмээн Юлия Ненашева онцлов. Нэмж өгүүлэхэд, хүмүүс ер нь өөрийн цусны бүлгийг мэддэг байх нь чухал, учир нь цусны бүлгээс болоод эмчилгээ, хооллолт зэрэг ч өөр өөр. Цусны бүлгийг 4 хувааж үздэг. Үүнд: A (II), B (III), O (I), AB (IV).