өдөр
шөнө
×

Эрүүл, өвдсөн хэнд ч эмийн ургамал хэрэгтэй

Амьсгалын замын эрхтэнүүдийн ажиллагааг хэвийн болгоход тустай эмийн ургамлын цуглуулгыг санал болгож байна. Өвдсөн байтугай эрүүл хүнд ч ийм цуглуулга хэрэг болно. Дараах эмийн ургамлыг тэнцүү хэмжээгээр авч холих ёстой. Үүнд: үхрийн нүдний навч, гүзээлзгэний жимс ба навч, наранцэцгийн дэлбээ, зоосон цэцгийн үндэс, шивэлийн навч, тарны навч (Polygonum aviculare L), балууны (медуница, Pulmonaria L) навч, намгийн хивүүргэний (Gnaphalium L) навч, инж буурлын үндэс (Polemonium L), улаан хошоонгорын (Trifolium L) цэцэг, хөвөнцрийн (кипрей, Epilobium L) навч, хаваршил (первоцвет, Primula L). Энэ холимгоос 4 хоолны халбагыг авч дээр нь 1 хоолны халбага нохойн хошууны жимс, мөн 1 хоолны халбага гаат батраш (мята перечная) нэмнэ. Дараа нь үүн дээр 1 литр буцалсан халуун ус хийж 6-8 цаг байлгана. Энэ хандаас өдөрт 3-4 удаа, хоол идэхээс 15-20 минутын өмнө удаанаар балга балгаар ууна. Бүтэн жилийн турш уухад курс эмчилгээ болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top