- Хөлийн эвэр, холгосон газарт үрсэн төмс тавьж арилгаж болно. 0,5 стакан үрсэн төмсийг 1 хоолны халбага зөгийн балтай хольж хутгана. Үүнийг эвэр арилтал өдөрт 1 удаа тавина,
- Эвэр болон арьс хатуурч эвэршсэн бол өнгөрсөн оны, хуучин төмсийг үрж бэлд. Шинэ улаан лоолийг хувааж хэрчина. Эдгээрийг хольж эвэр буюу холгодос дээр арьсаа зөөлөртөл, үрэвсэл намдтал тавих хэрэгтэй.
- Хэрэв хөлийн эвэр өвдөөд байвал бүлээн усанд жаахан марганц уусга, ягаан өнгөтэй болтол. Дээр нь жаахан давс нэмээрэй. Энэ уусмалд хөлөө 15-20 минут дүрэхэд дороо өвдөхөө болино. Дараа нь хөлөө арчих хэрэггүй. Ийм эмчилгээний дараа мөн йод түрхэж болно.
- Түүхий төмс ба сонгино, алоэгийн навчийг тэнцүү хэмжээтэй авч жижиглэж бэлдэнэ. Үүнийг хөлийн эвэр дээрээ тавиарай. Ер нь эврийг арилгахдаа заавал савантай, хүнсний соодтой усанд хөлөө дүрэх хэрэгтэй.