- Хуш модны самрын хальсыг хандалж уухад дархлаа бэхжинэ. Энэ самар мөн уйланхай, булчингийн болон хөхний хавдрын үед тустай. Самрын хальсаас 1,5 стаканыг бэлдэнэ, дээр нь 0,5 литр архи нэмж 10-12 хоног харанхуй газарт байлгана. Үүнийг шүүж 2 сарын турш хэрэглэх ёстой. Самрын хандаас 1 хоолны халбагыг авч 1 стакан буцалсан усанд хийж хоол идэхээс 20 минутын өмнө ууна. 1 сар хэрэглэхэд курс эмчилгээ болно, дараа нь 1 сар амар. Жилд 2-5 курс эмчилгээ хийж болно.
- Хушгыг чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг, үнэндээ самрыг биш доторх таславчийг ашигладаг. Лонх авч түүний гуравны нэг хүртэл хушганы доторх таславчийг хийнэ. Дараа нь лонхоо дүүртэл архи нэмэх хэрэгтэй. Үүнийг 14 хоногийн дараа шүүн авч хэрэглэнэ. Өдөрт 3 удаа хоол идэхээс 15 минутын өмнө 1 хоолны халбагыг ууна. Энэ хандыг мөн бамбай булчирхай үрэвссэн үед, бас үе мөч өвдөхөд хэрэглэдэг.
- Фисташк самрыг ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, элэгний өвчний үед уух нь бий. Фисташк самрыг нүдүүрт хийж жижиглээд өдөрт 3 удаа хоолны өмнө тус бүр 1 цайны халбагыг хэрэглэнэ.