Эрдэмтэд судалгаа хийсний эцэст коронавирүсийн эсрэг биетийн түвшин хамгийн өндөр байгаа хүмүүсийг нэрлэв. “Эхлээд ковидоор өвчилж дараа нь вакцин тариулсан хүмүүст эсрэг биетийн түвшин өндөр байна” гэж Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын хэвлэл болох “Наука в Сибири” сэтгүүлд бичжээ. “Манай хүрээлэнгийн ажилтнуудын ихэнх нь 2021 оны 1-ээс 4-р сард "Спутник V" тариулсан. Ингээд 2021 оны 5 сард бид бүгдээс цусны дээж авч дархлааны шинжилгээ хийсэн юм” гэж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар дахь химийн биологи, суурь шинжлэх ухааны Хүрээлэнгийн лабораторийн ажилтан, биологийн ухааны дэд эрдэмтэн Анна Тимофеева ярилаа. Нийт ажилтнуудыг 4 бүлэгт хуваан судалгаа хийсэн аж.
1. Коронавирүсээр өвчилж дараа нь "Спутник V" тариулсан хүмүүс.
2. Өвдөөгүй бөгөөд Оросын “ГамКовидВак” вакцин тариулсан хүмүүс.
3. Ковидоор өвчилсөн хэрнээ вакцин тариулаагүй хүмүүс.
4. Вакцин хийлгээгүй, өвдөөгүй хүмүүс (гэхдээ зарим нь шинж тэмдэггүй өвдсөн байыг үгүйсгэхгүй).
Ингээд судалгааны дүн гарахад 1-р бүлгийн буюу коронавирүсийн халдвар авч өвдөөд эдгэрсний дараа "Спутник V" тариулсан хүмүүсийн биеэс хамгийн их эсрэг биет илэрчээ.