өдөр
шөнө
×

Алимны уксус ашигтай

Хөлийн ул мөөгөнцөртөх үед: 1 литр усанд 3 хоолны халбага давс, 2 цайны халбага алимны уксус хийж уусмал бэлдэнэ. Энэ уусмалаа түмпэнд хийж хөлөө 10 минут дүрнэ. Болж өгвөл өдөрт 2 удаа хийвэл сайн. Үүнээс гадна хөвөнг 5-6%-ийн алимны уксусанд дүрж өдрийн турш хөлийн гэмтсэн хэсгүүдийг арчина. 
Арьс асуудалтай болсон бол: Алимны уксусанд хөвөн дүрж батга, арьсан дээрх тууралтыг өдөр бүр арчина. Үүний зэрэгцээ дараах уусмалыг ууж болно. 1 стакан усанд 1 цайны халбага алимны уксус хийж өдөрт 2 удаа хоол идсэний дараа ууна. 
Хөлс хэт их гардаг бол: Хүчлийн балансыг тэнцвэржүүлэх ба хэт хөлрөмхий байдлаас ангижрахын тулд шүршүүрт орсны дараа суга ба хөлийн улыг алимны уксустай шингэнээр арчина. 0,5 литр усанд 2 хоолны халбага алимны уксусыг хийж найруулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top