- Хүч тамир доройтох, тамирдах, булчингийн хүч алдагдах үед усан үзмийг биеийн ерөнхий байдлыг дээшлүүлж бэхжүүлэх, мөн тамир тэнхээг сайжруулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
- Ханиад томуу, амьсгалын замын өвчний үед үзэмний чанамлыг хий ханиалгах, цэр ховхлох зорилгоор ууна. 100 грамм үзмийг 1 стакан усанд 10 минут чанана. Дараа нь шүүсийг авч өдөрт 3-4 удаа тус бүр 70-100 граммыг уух хэрэгтэй. Түүнчлэн үзмийг сонгины жаахан шүүстэй хольж чанан уухад ашигтай.
- Усан үзмийг нойргүйдэл, мэдрэлийн өвчний үед идэхэд нэн тустай.
- Зүрх судасны системийн (даралт ихдэх өвчин дөнгөж эхлэх үед, атеросклероз зэрэг) өвчлөлийн үед шинэ усан үзэм идэх буюу шүүсийг нь уудаг. Улаан ба хар сортын усан үзэм нь цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө.