өдөр
шөнө
×

Хатгаа эмчлэх тухай

Ямарваа өвчнийг, тэр тусмаа хатгаа туссан бол мэдээж эхлээд эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Мөн эдгээр аргыг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөөрэй. 
- 1 стакан овъёос хальстай нь авч, 1 бүтэн сармисыг арилгаж жижиглэн бэлдэнэ. Дээр нь 2 литр сүү нэмж 2 цагийн турш шарах шүүгээнд хийж болгоно. Дараа нь тунгаан шүүж авна. Унтахын өмнө үүнээс халуунаар нь 1 стаканыг авч бага багаар балгаж удаан уух хэрэгтэй. 
- Бэлдмэлийн орц: 1,3 кг зөгийн бал, 1 стакан алоэгийн навч, 200 мл оливын тос, 50 грамм далдуу цэцэг, 150 грамм хус моднны нахиа. Алоэгийн навчийг буцалсан халуун усаар угааж жижиг хэрчинэ. Бэлдмэлд хийхийн өмнө алоэгийн навчийг 10 минутын турш харанхуй, хүйтэн газарт тавих хэрэгтэй. Зөгийн балыг бүлээсгэн дээр нь жижиглэсэн алоэ нэмж уур сайн гартал халаана. Тусад нь 1 стакан усанд хус модны нахиа, далдуу цэцгийг хийж чанана, 2 минут буцалгаад шүүсийг шахаж ав. Дараа нь энэ чанамлыг хөрсөн алоэ, зөгийн балтай холино. Бүгдийг сайн хольж хутган 2 лонхонд хийгээд дээр нь оливын тос нэмэх хэрэгтэй. Үүнийг сэрүүн газарт хадгалах ёстой. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top