Шүд цагааруулах: Та шүдээ цэвэрлэхдээ оо түрхсэн сойзон дээрээ хааяа чимх соод цацаарай. Ийм аргаар шүдний паалангаа гэмтээлгүй шүдэн дээрх толбыг арилгах боломжтой. Гэхдээ энэ аргыг өдөр бүр хэрэглэж огт болохгүй, учир нь ходоодонд сөрөг нөлөөлж болзошгүй.
Буйлны үрэвслийг намдаах: Хүнсний соодон дээр жаахан ус хийж зуурна. Үүнийг хуруугаараа буйландаа түрхэн шүдний зөөлөн сойзоор массаж хийгээрэй.
Үнэр арилгах: Бактериудын нөлөөгөөр аманд шүдний пааланг сүйтгэдэг хүчлүүд үүсч, амнаас эвгүй үнэр гарч эхэлдэг. Эдгээр хүчлийг саармагжуулахын тулд өдөрт хэдэн удаа амаа соодтой усаар зайлж байгаарай. 1 стакан бүлээн усанд 1 цайны халбага соод хийж хутган хэрэглэнэ. Энэ уусмалыг мөн суганы ба хөлийн таагүй үнэрийг арилгахад хэрэглэж болно.