өдөр
шөнө
×

Корицатай зөвлөгөө 

Батга арилгах тухай: 3 хоолны халбага зөгийн балыг 1 цайны халбага корицатай хольж бэлдэнэ. Унтахын өмнө энэ холимгийг батган дээр түрхэнэ, өглөө нь бүлээн усаар зайлж угаа. 

Хөгшрөлтөөс сэргийлэх арга: Зөгийн балтай, корицатай цай тогтмол уувал хөгшрөх явцыг сааруулж болно. 3 стакан усанд 1 цайны халбага корица хийж идээшүүлэн хөргөнө. Дээр нь 4 цайны халбага зөгийн бал хийнэ. Өдөрт 3-4 удаа тус бүр аяганы дөрөвний нэг хэмжээтэй ууна. 

Ходоодонд хоол шингэхгүй үед: 2 хоолны халбага зөгийн бал дээр корица жаахан цацаж хоолны өмнө хэрэглэнэ. Энэ нь ходоодны хүчиллэгийг бууруулж хамгийн хүнд хоолыг ч шингэхэд тусална. 

Шавьжид хазуулсан бол: Зөгийн бал ба бүлээн усыг 1:2 харьцаатай холино. Дээр нь 1 цайны халбага корица нэмнэ. Энэ холимгийг шавьжинд хазуулж загатнасан, өвдсөн газарт түрхвэл 1-2 минутын дараа намдана. 

Арьс гэмтвэл: Зөгийн бал ба корицаг тэнцүү хэмжээтэй авч холино. Энэ холимогоор экзем, мөөгөнцрийг эмчилж болно, эсвэл арьсны гэмтсэн хэсэгт түрхэн хэрэглэж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top