- Эрчүүдийн давсагны үрэвслийн үед тоорын навчаар чанамал бэлдэн хэрэглэвэл өвчин намдана.
-Шинэ тоор жимсийг гемоглобин дээшлүүлэхэд ашигладаг. Мөн түүнд агуулагддаг төмөр амархан шингэдэг учраас цус багадах үед хэрэглэнэ.
- Тоорын цэцгээр бэлдсэн чанамлыг гэдэс туулгахад ашигладаг.
- Идээлж хувилсан эсвэл хатиг гарсан газарт тоорын навч тавиарай. 8 ширхэг шинэ навчийг түүхий төмсний хэдэн нимгэн зүсэмтэй хольж дээр нь 70 грамм буцалсан халуун ус нэмж сайн нухна. Үүнийг халуунаар нь цэвэр даавуун дээр тавьж хатиг буюу идээлсэн хэсэгт тавина.
- Экзем гарсан үед тоорын навчаар чанамал бэлдэн халуун бигнүүр тавина.
- Үлд, хайрст үлд гарсан бол тоорын шинэ навчийг жижиглэж бэлдэн орос өтгөрүүлсэн сүүтэй (сгущенное молоко) хольж түрхэхэд тус болно. Эсвэл сүүний оронд халуун усанд идээшүүлж болно.