- Витамин дутагдах, цус багадах үед чацаргана жимсний хандыг уудаг.
- Чацарганы шүүс бол ханиадны эсрэг сайн эм. Түүнийг зөгийн балтай цуг хэрэглэвэл ханиадыг нам дарах боломжтой.
- Амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор чацарганы тосны халуун ууранд өөрийгөө утаж болно.
- Ходоодны шүүсний хүчиллэг буурах, чангаралгүй өтгөн хатах үед чацарганы шинэ жимс, шүүсийг ууж болно.
- Архаг ба хурц ларингит, фарингитийн үед чацарганы тосонд хөвөн дүрж салслаг бүрхүүлийг арчина. Эсвэл өдөр бүр тостой утлагыг 15 минут хийнэ. 10 удаа утахад 1 курс эмчилгээ болно.
- Хурц ба архаг гайморитийн үед зажуурын хөндийд 4-5 мл ариутгасан, цэвэр чацарганы тосыг хийнэ.