өдөр
шөнө
×

Хүйтэнд тэсвэртэй, шинэ сортын хушга гаргаж авчээ

Орос улсын Самара хотын эрдэмтэд шинэ сортын хушга гаргаж авсан тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Дашрамд дурдахад, хушга бол Орос улсын зөвхөн баруун өмнөд нутагт ургадаг, дундад өргөрөгийн хүйтнийг огт тэсвэрлэдэггүй билээ. Академич С.П.Королевын нэрэмжит Самарагийн үндэсний судалгааны их сургуулийн эрдэмтэд “Бид шинэ сортын 2 өөр төрлийн хушгыг туршилтын журмаар бүтээсэн. Манай хушга хүйтэнд тэсвэртэй, ган гачгийг давж чадна” хэмээн ярилаа. “Орос оронд хавар хүйтрэх нь элбэг, мөн намар эрт хүйтэрдэг. Цаг уурын ийм нөхцөлд тэсвэртэй хушганы 2 сортыг гаргаж авсны дараа бид патент авах өргөдлөө өгсөн. Бид энэ 2 сортыг “Самарец”, “Волжанин” гэж нэрлэсэн юм. Эдгээр шинэ сорт нь хүйтэн өвлөөс халуун зунд хурдан шилжихийг тэсвэрлэнэ, чийг дутагдана гэж айлтгүй” хэмээн Ботаникийн цэцэрлэгийн орлогч дарга Александр Помогайбин мэдэгдлээ. Шинэ сортын хушга 9 сар, 10 сарын эхээр боловсордог аж. Хушганы хальс нимгэн учир гартаа атгаад хагалж болно. Селекцийн ажлыг Ботаникийн цэцэрлэгийн 900 модонд туршсан юм байна. Энэ цэцэрлэгийг анх байгуулсан цагаас буюу 90 жилийн турш эрдэмтэд самар ургуулах туршилт хийж байгаа ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top