“Эрчүүдийн бэлгэ эрхтэний хөвчрөх чадварт Covid-19 нөлөөлж байгаа талаар эмч нар нэг бус удаа анхааруулсан. Коронавирүсээр өвчилсний дараа ийм асуудалтай тулгарсан гэж гомдоллох эрчүүдийн тоо улам нэмэгдлээ. Иймээс эмч нар энэ чиглэлд гүнзгийрүүлсэн судалгаа шинжилгээ хийхийг хүсч байна. Коронавирүсийн халдвар авсны дараа хатгааны улмаас цусны судсуудын үрэвсэл болж улмаар хөвчрөх чадварт сөрөг нөлөөлсөн байх магадлалтай. Өөр нэг таамаглал бий, ковид нь тестостерон ялгаруулдаг Лейдигийн эсүүдийг гэмтээсэн байж болзошгүй” хэмээн “The Times” сонины нийтлэлд дурджээ.
Ромын их сургууль энэ талаар асуулга явуулан үр дүнгээ “Andrology” сэтгүүлд нийтэлжээ. Бэлгийн идэвхтэй амьдралаар амьдардаг 100 эрийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд эерэг тесттэй 25 эрийн хөвчрөх чадвар 28%-иар буурсан бол коронавирүс тусаагүй 75 эрд энэ үзүүлэлт 9,33% байлаа.... “Ковидын шинж тэмдэг арилснаас хойш 8 сарын дараа шинжилгээ хийхэд эрчүүдийн бэлгэ эрхтэний судсаас вирүсийн хэсгүүд олдсон. Тэдний бэлгэ эрхтэний хөвчрөх чадвар муудсан, уг нь коронавирүс тусахаас өмнө тэдэнд ийм асуудал байгаагүй” гэж Майамийн их сургуулийн харъяа Миллерийн анагаахын сургуулийн урологийн тасгийн илтгэлд дурдсаныг “The World Journal of Mens Health” нийтэлжээ.