өдөр
шөнө
×

Багваахай цэцэг бол эмийн ургамал

Бодисын солилцоог сайжруулдаг: Багваахай цэцгийн навчийг жижиглэж бэлдэнэ, үүнээс 1 хоолны халбагыг авч дээр нь 1 стакан буцалсан, халуун ус хийнэ. Өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө энэ хандаас стаканы гуравны нэг хэмжээтэй авч ууна. 14 хоногийн турш хэрэглээрэй. 

Цус багадалт: Багваахай цэцэг, балууна (медуница), цикорийгоос тус бүр 3 хоолны халбагыг авч холино. Дээр нь 2 хоолны халбага халгай, 1 хоолны халбага агь нэм. Энэ холимогоос 6 хоолны халбагыг авч дээр нь 1 литр буцалсан халуун ус хийнэ. Үүнээс өдөрт 6 удаа тус бүр 50мл уух хэрэгтэй. 

Өтгөн хатах, гэдэс дүүрэх, даралт ихдэх өвчний үед: Багваахай цэцгээс 10 граммыг авч дээр нь 1 стакан буцалсан, халуун ус хийж зөөлөн гал дээр 15 минут буцалгаад 30 ммнут байлга. Өдөрт 3-4 удаа энэ хандаас тус бүр 1 хоолны халбагыг ууна.  

Дааврын илүүдлийн үед: 3 литрийн шилэн савны тал хүртэл багваахай цэцэг хийнэ, дээр нь 1,5 кг элсэн чихэр хийж хутга. Цонхны тавцан дээр 3 долоо хоног байлгаад шүүнэ. Энэ шингэнийг цайндаа нэмж уугаарай. 1-2 хоолны халбага байхад болно. Цайндаа элсэн чихэр нэмж болохгүй. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top