Моддын энергийн тухай материалын төгсгөл, түрүүч нь: http://www.anagaah.mn/a/241, http://www.anagaah.mn/a/242
Гацуур: Зөөлөн энергитэй гацуур мод хүмүүсийн сөрөг энергийг авч эерэг болгон хувиргаад буцаан өгдөг. Бас стресс, архаг ядаргааг тайлна. Өвдөлтийг намдаах буюу саармагжуулан арилгая гэвэл гацуур модны ишинд гараа хүргэж хэдэн минут байлга. Шөнө хар дарсан зүүд зүүдэлдэг эсвэл нойргүйдлээр шаналдаг бол гацуур моддын дундуур зугаалаарай.
Алимын мод: Бүхий л үр жимст моддын адил алимын мод эерэг энергитэй, дэргэд ирсэн бүхэнтэй түүнээ хуваалцдаг. Энэ мод эрчүүдийг мэргэн ухаантай, хүч чадалтай, шийдмэг зоригтой болгож эмэгтэйчүүдэд дур булаам байдал ба залуу насыг бэлэглэн гадна дүр төрхийг улам сайжруулж, бэлгийн энергийг нэмэгдүүлдэг. Гэхдээ таримал биш зэрлэг алимын модтой харьцвал илүү сайн.
Нарс: Энэ бол маш хүчтэй энергитэй мод, таатай нөлөөтэй ч зарим хүнд тохирохгүй байж магадгүй. Урам зориг, хүч тамираар цэнэглэгч нарс модыг “мөнхийн батарей”-тай зүйрлэдэг. Түүнээс гадна нарс бол бөөр, элэг болон шээс ялгаруулах систем хямрахад эмчилж, цус өтгөрөлтийг өөрчилж бодисын солилцоог хурдасгадаг билээ.
Модод өөрийн энерги, эрч хүчээ хүмүүст бэлэглэдэг, үүний адил бүгдээрээ бас энергиэ мододтой хуваалцан Эх байгалиа хайрлан хамгаалъя!