өдөр
шөнө
×

Азитромициний тухай Калифорний эрдэмтэд мэдэгдэл хийлээ 

АНУ-ын Сан-Франциско дахь Калифорний их сургуулийн эрдэмтэд ковидыг эмчлэх зарим эмийн талаар судалгаа хийжээ. “Коронавирүс тусаад гэрээр эмчлүүлж буй өвчтөнийг эмчлэхэд дэлхий даяар өргөн ашигладаг “азитромицин” хэмээх антибиотик ямар ч үр дүнгүй, яг плацебо шиг” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэр бүү хэл эрдэмтдийн мэдэгдсэнээр амбулаториор эмчлүүлж буй өвчтөнд азитромицин хэрэглэсний  дараа ковид хүндэрч эмнэлэгт хэвтэхэд хүргэж байгаа тухай “MedicalXpress” бичжээ. Анх энэ эмийг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэж үзээд өвчний эхэн үед хэрэглэхэд ковид үгдэрч даамжрахаас сэргийлнэ гэж үзэж байсан юм. Гэтэл бодит байдал дээр эсрэгээр эргэжээ. 
Калифорний их сургуулийн судалгаанд коронавирүсийн халдвар авсан 263 сайн дурын хүн хамрагджээ. Эхэн үед тэд бүгд гадуур эмчлүүлж байсан аж. Санамсаргүй түүврийн аргаар 171 оролцогчид 1,2 грамм азитромицин өгч, харин 92-т нь плацебо өгчээ. 21 өдрийн дараа азитромицин хэрэглэсэн 5 өвчтөн хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн, гэтэл плацебо хэрэглэсэн 1 ч оролцогчийн бие хүндрээгүй, эмнэлэгт хэвтээгүй аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top