өдөр
шөнө
×

Гичээр ханиадаа эмчил

Салхинд цохиулах, ханиад туссан үед дараах аргуудаас аль нэгийг хэрэглээрэй.
-  Хуурай гичээс 2-3 халбагыг авч халуун усанд найруулан бэлдэж хөлөө дүрнэ. 38–40°C халуун байвал зохимжтой. 
- Хөлийн уланд 70 мянга орчим мэдрэлийн төгсгөл бий. Иймээс нунтаг, хуурай гичээс 1-2 цайны халбагыг оймсондоо хийж ханиадыг эмчилж болно. Энэ аргыг орой унтахдаа хэрэглээрэй. Түүнчлэн заавал өвчин туссаны дараа гэлтгүй урьдчилан сэргийлэх арга болгон ашиглахад гэмгүй, жишээ нь хэт даарсан, хөлөө норгосон зэрэг тохиолдолд.
- Гичээс гадна тунхуу буюу хрений үндсийг нухаж хөлийн уланд тавьж болно. 
- Хамрын ханиад туссан бол алоэ эсвэл каланхрэгийн шүүсийг хамартаа өдөрт 4 удаа дусаах хэрэгтэй. 
- Хүнсний ногооны шүүс эмчилгээний шинж чанартай. Жишээлбэл лууван ба улаан манжингийн шүүсийг өдрийн турш хэдэн удаа хамартаа дусааж болно. 

- Тал стакан усанд 5 дусал йод дусаан ууж болно.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top