өдөр
шөнө
×

Дани, Герман ковидын эсрэг эм бүтээж байна

Агь (шаваг, шарилж) буюу Artemisia L (полынь)-н хандыг коронавирүсийн эсрэг ашиглахад үр дүнтэй байгаа талаар Дани, Германы судлаачид мэдэгдлээ. Энэ ургамалд артемизинин гэдэг бодис агуулагддаг, түүгээр зарим вирүсийн өвчлөлийг эмчилдэг билээ. Түүнээс гадна агь, шарилж бол хүмүүст огт аюулгүй. Дани ба Германы эрдэмтэд туршилт явуулж, артемизинин ба түүгээр хийсэн хэдэн бэлдмэл хэрхэн хүний эсүүдэд нөлөөлж байгааг, мөн коронавирүсийн халдварын эсрэг ямар үйлчилгээтэй болохыг шалгажээ. Туршилтын дүгнэлтээс үзэхэд олон төрлийн нэгдлүүд бүгд вирүсийн эсрэг сайн үйлчилж, уушиг болон эсүүдэд коронавирүсийг дарж чадаж байв. Үр дүнгээр нь жагсаахад хамгийн хүчтэй нь “артесунат”, хоёрт “артеметер”, гуравт “Artemisia annua экстракт”, дөрөвт артемизинин оржээ. Агь, шарилжаас гаргаж авсан эдгээр нэгдэл нь хүний биед вирүс нэвтэрч орсны дараа тус болж байгаа гэдгийг эрдэмтэд онцлов. “Артемизин дээр суурилан COVID-19-ийг эмчлэх онцгой эм бүтээх боломжтой. Энэ бол ийм төрлийн анхны туршилт” хэмээн Дани, Германы эрдэмтэд мэдэгдлээ. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top