Өглөөдөө маалингын агшаамал чанаж идэх нь эрүүл мэндэд хамгийн ашигтай, шингэцтэй төдийгүй дархлааг сайжруулна. Яагаад гэвэл, түүнд төмөр, натри, магни, цайр, кальци, фосфор, кали зэрэг микро элемент болон А, Е ба В бүлгийн витамин, аскорбины хүчил агуулагддаг. Түүнчлэн ийм агшаамал тогтмол хэрэглэвэл биеэс хортой бодис, хаягдал шаар гадагшилж цусан дахь саахарын түвшин хэвийн болно. Маалинга мөн тиамин, ниацин, Омега-3, Омега-6-гаар баялаг, эдгээр бодис даралтыг хэвийн болгон зүрх судасны өвчлөл ба инсультээс сэргийлж, цусан дахь холестериний түвшнийг бууруулж бодисын солилцоог дээшлүүлэхэд тустай. Иймээс даралт ихэддэг бол хоолны цэсэндээ маалингын үрийг заавал багтаах хэрэгтэй.
Гэхдээ ходоод, элэгний ямар нэг өвчтэй, цөс ба бөөрний чулуутай бол маалингын үрийг хэрэглэж болохгүй хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. “Маалингын үр лигнанаар баялаг учраас хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, хавдрын хэмжээг багасгадаг. Тухайлбал хөхний хорт хавдраас сэргийлнэ, гэхдээ энэ чиглэлд гүнзгий судалгаа туршилт явуулах хэрэгтэй” хэмээн “Frontiers in Nutrition” сэтгүүлд бичжээ. Түүнчлэн маалинга нь түрүү булчирхайн хавдар тусах эрсдэлийг бууруулдаг аж.