Хоол хүнс амттай төдийгүй ашигтай байх ёстой. Жишээ нь та бидний бараг өдөр тутам хоолондоо хэрэглэдэг лууван бол зүрх судасны системд маш ашигтай ногоо төдийгүй зүрхний шигдээс, тархины цус харвахаас сэргийлдэг юм байна. Америкийн зүрхний эмч нар 87 мянган хүнийг судалгаандаа хамруулжээ. “Хэрэв долоо хоногт 5 удаа лууван идвэл зүрхний шигдээс үүсэх эрсдэл 3 дахин буурч байлаа” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Яагаад гэвэл, каротин зэрэг олон ашигтай бодис лууванд их хэмжээгээр агуулагддаг, иймээс судасны хананд холестерин хуримтлагдах, тромб үүсэхээс сэргийлдэг аж. Ялангуяа түүхий лууван нь цусан дахь холестериний түвшнийг бууруулдаг.
Мөн лууванг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл тархинд цус харвах эрсдэл 70% буурч байжээ, учир нь лууван бол уураг тархины цусны эргэлтийг эрчимжүүлдэг ажээ. Тархины цус харвалтаас сэргийлье гэвэл өдөрт 2 лууван идэхэд хангалттай.