өдөр
шөнө
×

Шүдэнд тустай витамин

25 нас хүрсний дараа шүдээс кальци алдагдаж эхэлдэг, иймээс хүүхдэд багаас нь кальциар баялаг хүнс, тухайлбал сүү ба тараг, бяслаг зэргийг өгөх маш чухал. Бяслаг нь хүчиллэгийг өөрчилж, кариес буюу шүд цоорохын эсрэг үйлчилгээтэй. Мөн нимбэг, алиманд их хэмжээгээр агуулагддаг С витамин бодисын солилцоог хурдасгадаг. Энэ тохиолдолд бүрэн боловсроогүй алим илүү зохимжтой. С витамин бас төмсөнд бий, түүгээр дээр үед чийг бам өвчнийг эмчилж байжээ. Сайн шүдтэй байхад түүнчлэн В бүлгийн болон А, Е витамин шаардлагатай. 
Та бөх бат, цасан цагаан паалантай шүдтэй болохын тулд фтортой хүнс хэрэглээрэй. Ийм хүнсээс дурдвал, цэнгэг усны загас, сам хорхой, тахианы мах ба элэг,  үхрийн мах, бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн талх ба гурилан бүтээгдэхүүн, гурвалжин будаа, яншуй, гоньд, хар ба ногоон цай. Фтор дутагдвал шүд цооролт, парадонтоз зэрэг шүдний өвчин тусдаг. Үүний зэрэгцээ фторын илүүдэл ч бас шүдэнд сөрөг нөлөөтэй, бодисын солилцоо алдагдан бамбай булчирхайн ажиллагаа доголдох болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top